Хаяг:
МОНГОЛ УЛС, Улаанбаатар 13380
Баянзүрх дүүрэг, 1-р хороо
Нисора Цамхаг, 6 давхарт #601
Холбоо барих:
Утас: + 976 - 5002-3333
Факс: +976-11-458079
E-mail: info@mongolianlawfirm.com
МАНАЙ ӨМГӨӨЛӨГЧИД

Р.Батрагчаа. A&A Global хуулийн фирмийн Захирал. Олон улсын Баарын /хуульчдын/ холбооны (IBA) гишүүн, Америкын Баарын /хуульчдын/ холбооны (ABA) гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн. 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2002 онд Монгол Улсын Их Сургуулийн ХЗС-аас Хууль зүйн шинжлэх ухааны магистр цол авч, 2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Нью Коллеж Ноттингам коллежид Иргэний хэрэгт оролцох өмгөөлөгчийн оролцоо гэсэн мэргэжлийн дипломын сургалтыг төгсөж Английн хуульчдын холбооны гишүүн, Олон улсын хуульчдын холбооны гишүүн болсон. Зүүнхараа дах сум дундын Прокурорын газарт Хяналтын прокурор, Хатан сүлд ББСБ, Төмөр замын хэрэг эрхлэх газарт хуулийн зөвлөх, Түшээ дээд сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш, Петро Чайна Дайчин Тамсаг (Монгол) ХХК, Кью Жи Экс Монгол ХХК-нд хуульч, гэрээний хуульчаар ажиллаж байсан. Мөн Хуульч Залуучуудын “Сенатор” группын анхны Тэргүүнээр сонгогдож байсан ба 2001 онд тус клубын хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн. Иргэн, захиргаа, хөдөлмөр, татвар, бизнесийн болон гэрээний эрх зүйгээр мэргэшсэн.

Р.Жаргалсайхан. A&A Global хуулийн фирмийн гүйцэтгэх захирал. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа Билиг хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. Компаний эрх зүй, гадаадын иргэдийн эрх зүйн асуудлаар мэргэшсэн. 

Б.Билэгсайхан. A&A Global хуулийн фирмийн Өмгөөлөгч. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн. 1999 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн ХЗС-аас Хууль зүйн шинжлэх ухааны магистр цол авсан. Зүүнхараа дах сум дундын Прокурорын газарт Хяналтын прокурор, Ахлах прокурор, Хууль зүйн үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтан, Анод банк-д хуулийн мэргэжилтэн, Хуулийн ахлах мэргэжилтэн, Газрын захирлаар тус тус ажиллаж байсан. Инвекс ХХК-ны Хуулийн албаны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байна. Иргэн, эрүүгийн эрх зүй болон иргэн, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйгээр мэргэшсэн.

Ц.Цэлмэг. A&A Global хуулийн фирмийн Өмгөөлөгч. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн. 1996 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн ХЗС-аас Хууль зүйн шинжлэх ухааны магистр цол авсан. 2001 оноос МУИС-н ХЗС-ийн Доктрантурын ангид суралцаж байгаа. Зүүнхараа дах сум дундын Прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байсан. Шихихутаг хууль зүйн дээд сургуулийн Эрх зүйн тэнхимийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэж байна. Эрүүгийн эрх зүй болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйгээр мэргэшсэн.

М.Сансар. A&A Global хуулийн фирмийн Санхүүгийн менежер. Тус хуулийн фирмийн үйлчлүүлэгчдийн санхүүгийн дүн шинжилгээ болон нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хариуцсан мэргэшсэн нягтлан бодогч.

Б.Байгалмаа. A&A Global хуулийн фирмийн Хуульч. 2000 онд Түшээ хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч, эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2006 онд Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлсэн. Захиргаа, иргэний эрх зүйгээр мэргэшсэн.

Н.Гэрэл. A&A Global хуулийн фирмийн Хуульч. 2002 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн ХЗС-аас Хууль зүйн шинжлэх ухааны магистр цол авсан. Захиргаа, иргэний эрх зүйгээр мэргэшсэн.

MG LAWYERS © 2018