Хаяг:
МОНГОЛ УЛС, Улаанбаатар 13380
Баянзүрх дүүрэг, 1-р хороо
Нисора Цамхаг, 6 давхарт #601
Холбоо барих:
Утас: + 976 - 5002-3333
Факс: +976-11-458079
E-mail: info@mongolianlawfirm.com
ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ

A&A Global хуулийн фирм нь аж ахуйн нэгж, байгуулагад татвар, хөдөлмөр болон бүх төрлийн гэрээ байгуулах талаар зөвлөлгөө өгөх, ашигт малтмал, газрын тостой холбоотой бүхий л төрлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, гадаад дотоодын иргэн, байгууллагад хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд өөрчлөлт оруулах болон бизнес худалдан авахад туслан, хууль зүйн дүн шиншилгээ хийх (legal due diligence) зэргээр бизнесийн эрх зүйн зөвлөх үйлчилгээ, гадаад иргэдийн визийн болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, хүүхэд үрчлэн авах зэрэг гадаадын иргэдтэй холбоотой хууль зүйн үйлчилгээ, мөн төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагаас олгож буй аливаа зөвшөөрөл авахад хууль зүйн бичиг баримтыг бүрдүүлэх, хөөцөлдөх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн байгууллага, албан тушаалтан хоорондын эрх зүйн маргааныг эв зүйгээр шийдвэрлэхэд зуучлах, шүүхээр шийдвэрлэхэд нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалж оролцох зэргээр иргэн, захиргааны хэрэг маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэгчээ төлөөлөх, түүнчлэн эрүүгийн хэргийн холбогдогч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль зүйн эрх ашгийг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох зэргээр хууль зүйн бүхий л төрлийн туслалцаа, үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг.

MG LAWYERS © 2018