Хаяг:
МОНГОЛ УЛС, Улаанбаатар 13380
Баянзүрх дүүрэг, 1-р хороо
Нисора Цамхаг, 6 давхарт #601
Холбоо барих:
Утас: + 976 - 5002-3333
Факс: +976-11-458079
E-mail: info@mongolianlawfirm.com
БИДНИЙ ТУХАЙ
 

Senator group, Mongolian & Global Lawyers, Аttorneys & Advocates гэсэн хуулийн фирмууд нэгдэн 2008 оны эхээр A&A Global хуулийн фирмийг байгуулсан ба энэ хуулийн фирмийг үүсгэн байгуулагчид нь анх 1997 онд Хуульч Залуучуудын “Сенатор” группыг үүсгэн байгуулж байсан бөгөөд нийтдээ 10 гаруй жил хамтран хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульчдын боловсрол, давтан сургалтыг дэмжих зэргээр ажиллаж ирсэн. A&A Global хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч нар мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан бизнесийн эрх, олон улсын эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчид байдаг.

 A&A Global хуулийн фирм нь БНСУ-д өөрийн хуулийн фирмийн салбараа байгуулсан ба энэ салбарыг Солонгосын нэрт хуульч нарын нэг Lee Dong Kwon хуулийн фирмийн өмгөөлөгч Lee Dong Kwon удирдан ажиллуулж байна. Мөн манай хуулийн фирм дэлхийн нэг номерийн хуулийн фирмүүд болох Clifford Chance-ын Лондон дох төв, Allen & Overy-гийн Хонг Конг дох салбар, АНУ-ын Mitchell & Gilleon Lawyers хуулийн фирм, Английн Berryman болон Barnes Harrild & Dyer зэрэг хуулийн фирмүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай Хуулийн фирм нь Монгол Улсын Улаанбаатар хотод гол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бид 20 орчим өмгөөлөгчтэйгээр доорх долоон төрлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх болон зөвлөгөө өгөн ажиллаж байна. Үүнд:

  • Бизнес эрхлэгч
  • Хөрөнгийн
  • Иргэн
  • Гадаадын иргэн
  • Иргэний маргаан
  • Эрүүгийн хэрэг
  • Захиргааны хэрэг, маргаан
MG LAWYERS © 2018